Өлгий сумын 4-р багийн иргэдээс тус багийн нутаг дэвсгэрт зусаж байгаа айл өрхүүд ариун цэвэр хангахгүй байгаа талаар ирсэн гомдол мэдээллийн дагуу багийн засаг дарга газар дээр нь очиж хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус багийн нутаг дэвсгэрт зусаж байгаа айлуудад ил задгай асгасан хог хаягдлыг цэвэрлэж муу усны нүх болон бие засах газартай болж иргэний үүргээ биелүүлэхийг шаардаж ажиллалаа. Хэрэв багийн засаг даргын тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6-р бүлэг хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил, хог хаягдлын тухай хуулийн 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн захиргааны хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ тооцох болохыг мэдэгдлээ.