Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Авилгатай тэмцэх газрын 2022 оны 02-р сарын 08-ны өдрийн 05/1164 дүгээр албан тоот, Өлгий сумын 12 багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны тогтоолыг тус тус үндэслэн шинээр сонгогдсон Өлгий сумын төвийн 12 багийн Засаг дарга нарт батламж гардуулан өглөө. Батламжийг Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Космос, Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Засаг даргын орлогч Х.Нурболат, Захирагчийн ажлын албаны дарга Х.Даулетбек, багийн ажлын албаны дарга О.Емшибай нар гардуулав. Ард иргэдийн хөгжил болон амар тайван байдлыг нэн тэргүүнд тавьж бүхий л хүчээ дайчлан ажиллахыг Өлгий сумын Засаг даргын зүгээс уриаллаа.