2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар Өлгий сумаас ард иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон нийт 29 Төлөөлөгчийн анхдугаар хуралдаанаар Өлгий сумын Засаг даргад Харапатын Болатбекийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Өлгий сумын Засаг даргаар өргөн барсан билээ.
Өнөөдөр буюу 2024.11.1-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Засаг даргын тамгыг хүлээлгэн өглөө.
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат шинээр томилогдож байгаа Засаг даргад ажлын амжилт хүсэж, Өлгий нутгийн ард иргэдийн төлөө ажиллахыг уриаллаа. Мөн Засаг даргын хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж цаашид төлөөлөгчийн хувьд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.