2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын тариалан эрхэлдэг иргэдэд зориулж сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг Өлгий сумын Хөдөө Аж Ахуйн тасгийн мэргэжилтэн С.Оралган, Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын газар тариалангийн мэргэжилтэн Р.Бекболат, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын ахмад газар тариалангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх К.Зизагүл нар удирдан явуулав.
Сургалтын гол зорилго нь газар тариаланг хэрхэн зөв зохион байгуулах, үрийг яаж зөв сонгож суулгах талаар иргэдийг мэдээллээр хангах юм. Сургалтаар
1. 2024 оны хаврын тариалалттай холбоотой мэдээлэл өгөх
2. Хүнсний ногооны талаар зөвлөмж хүргүүлэх
3. Жимсний мод ургуулах
4. Хүлэмж болон нарийн ногооны талаар тус тус газар тариалан эрхлэгчдэд мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч гарын авлага тарааж ажиллалаа.
Түүнчлэн сургалтын үеэр хүнсний ногооны үрийг үнийн 80% хөнгөлөлттэйгээр тариалан эрхлэгчдэд тарааж өглөө.