1-Р АНГИД ЭЛСЭН ОРОХ СУРАГЧДЫН БҮРТГЭЛИЙГ 2024 ОНЫ 08-Р САРЫН 12-НЫ ӨДРӨӨС E-MONGOLIA.MN ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭНЭ
Цахим бүртгэл Даваа гаригт буюу 08 сарын 12 нд эхлэх бөгөөд нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээллийг хүргэж байна. Эцэг эх асран хамгаалагч та: –E-Mongolia.mn системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.–Үйлчилгээ цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ.-“Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл” үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр 08.12-нд үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “Тийм” товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.