Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Үндэсний хэмжээний нийтийн хөл бөмбөг хөтөлбөрийн хүрээнд 2027 оныг дуустал 5 дээд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах юм.
Тус сургалтад Өлгий сумын бүх ЕБС-ын биеийн тамирын багш нар болон 12 сумын ЕБС-ын биеийн тамирын багш нар хамрагдлаа. Сургалт 2 өдрийн турш зохион байгуулагдаж байна. Сургалтын гол зорилго нь хөлбөмбөгийн багшийн чадварыг сайжруулах, дасгалжуулагч багш нарыг Монголын хөлбөмбөгийн холбооны “Д” ангилалтай багш болгох юм. Тус ангилалд нийт 900 гаруй багшийн хамруулахаар ажиллаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Өлгий сумын Засаг даргын орлогч О.Ертай оролцож хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.