Aймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сумдын Нийгмийн бодлогын түшмэл буюу хамтарсан багийн нарийн бичгүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Ахмадын Ордны хурлын заланд сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 13 багийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтын үеэр хамтарсан багуудын үйл ажиллагааны өнөөгийн байдал, анхаарах зүйлс, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам, хүүхдийн тусламжийн 108 утасны програмтай ажиллах арга зүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллахад анхаарах зүйлсийн талаарх мэдээ мэдээллээр хангалаа.