Ковид-19 халдварын 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Тус өдөр Ковид-19 халдварын 4 тохиолдол нэмж бүртгэгдэж Өлгий сумын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 7562 боллоо. Эрүүл мэндийн байгууллагад 47 (хүүхэд 2, жирэмсэн эх 0), Ковид-19-ын эмнэлэгт 28 иргэн, ( үүнээс хүүхэд 0, жирэмсэн эх 0), гэрийн эмчилгээнд 4 иргэн тус тус эмчлэгдэж байна. Ковид 19-ын эмнэлэгт байгаа 28 иргэнээс 19 иргэний биеийн байдал хүндэвтэр, 9 иргэний биеийн байдал хүнд байна. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ халдварт цар тахлаас хамгаалж Ковид-19 халдварын нэмэлт дархлаажуулалтад хамрагдаарай.