“Хоггүй сум-цэмцгэр Өлгий хот” бүх нийтийн их цэвэрлэгээг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу Баасан гаригт зохион байгуулах тул төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд өөрийн эзэмшлийн зам талбай, орчин тойрныхоо 50м хүртэлх газарт болон зургаан чиглэлийн хуваарьтай газрын их цэвэрлэгээг хийж, хогоо ачиж, хогийн нэгдсэн цэгт хүргэж ажиллахыг уриалж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг сахин ажиллахыг Өлгий сумын Засаг даргын тамгын газраас анхааруулж байна.