Монгол-Казахстаны парламентийн бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн Т.Аубакир нар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевт хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсаас Казахстан Улс руу суралцах оюутнууд болон тус улсад саатаад буй Монгол Улсын иргэдийн асуудлаар хүсэлт тавьсны дагуу Хүннү Эйр ХХК 9 дүгээр сарын 19, 21, 23-ны өдрүүдэд нислэг үйлдэхээр боллоо.