8-р багийн иргэдээс ирсэн санал гомдлын дагуу тус багийн нутаг дэвсгэрийн айлын хашаанд зөвшөөрөлгүйгээр арьс шир цуглуулж, боловсруулж байсныг багийн засаг дарга очиж шалгаж Өлгий сумын байгаль хамгаалагч болон МХГ-ын хяналтын байцаагчтай хамт газар дээр нь арга хэмжээ авч ажиллалаа. Арга хэмжээ авсны үндсэн дээр тус иргэд өчигдөр буюу 2021.07.25-ны өдөр хураасан арьс ширээ ачиж устгасан байна. Тухайн хашааны эзэнд халдваргүйжүүлэлт хийлгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Дашрамд дурдахад тус иргэн нь Ховд аймгаас ирж 3 хоногийн хугацаад зөвшөөрөлгүйгээр айлуудын дунд арьс шир боловсруулж байсан ба 2 машинаар ээлжлэн Ховд аймаг руу зөөж байсан. Дулааны улиралд зөвшөөрлийн бус газар бэлтгэгдсэн хонины шинэ арьс өмхийрч хажуу айлын иргэд тэсэхийн аргагүй агаарт нөлөөлсөн юм.