Энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хурбан айт баярын үеэр Өлгий сумаас томилогдсон ажлын хэсэг мал нядалгааны газруудад буяны малыг зориулалтын газраас бусад газарт нядлахыг хориглож, нядалгааны бохирыг зориулалтын ухсан нүхэнд авчирч хаяхыг үүрэг болгосон билээ. Тус нядалгааны бохирыг асгасан газруудад энэ сарын 23-ны өдөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Дашрамд дурдахад энэ жил Хурбан айт баяраар Өлгий сумын хэмжээнд 8 газарт 6000 гаруй мал нядалсан байна. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.