Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд оролцдог удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулагдахаар боллоо. Хуралдааны үеэр аймгийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг дурдаж, төрийн байгууллагын уялдаа холбоо, шуурхай зөвлөгөөний дэг журмыг танилцууллаа. Мөн дараах үүрэг даалгавруудыг хэлтэс агентлагуудын удирдлагуудад өглөө.Үүнд: 1. Аймгийн Засаг даргын 01 дугаартай албан даалгаврын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг нийт байгууллага, агентлагийн дарга нарт үүрэг болгов.2. Байгууллага, агентлаг бүр шинээр гарсан сул орон тооны захиалга, жагсаалтыг Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэх3. Хоггүй Өлгий – Цэмцгэр хот аяны хүрээнд зохион байгуулагдсан бүх нийтийн цэвэрлэгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.4. Энэ жилийн үүл буудалтын дэлгэрэнгүй мэдээ, тайланг ирэх даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга П.Жанаргүл-д,5. Коронавируст цар тахлын эсрэг Pfizer вакцины 3 дугаар тунг сумдад хүргүүлэх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен-д,6. Багш нарын баярт анхаарал хандуулах, багш, сурагчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээ авах, сургууль, цэцэрлэгийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга Г.Амантай нарт тус тус үүрэг болгов.Дээрх үүрэг даалгаврын дагуу хийгдсэн ажлын талаарх мэдээг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэхийг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт даалгав.