Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу 12 багийн нийгмийн ажилтнууд НЛМ-М-байгууллагын Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн хүрээнд сургалтад хамрагдлаа. Тус сургалтын гол зорилго нь баг бүрд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн статистик мэдээллийг сайжруулах, судалгаа гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллахад оршино.
Сургалтыг Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн ажилтан орчуулагч Н.Байболат удирдан зохион байгууллаа.