Өлгий сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын аян зохион байгуулж байна.
Сүүлийн үед Өлгий сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай холбоотой хэргүүд болон хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Аяны гол зориго нь тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, зөвлөмж мэдээлэл хүргэхэд оршиж байна.
Сарын аяны хүрээнд нийт 12 төрлийн ажил зохион байгуулагдах юм байна. Тэдгээрээс дурьдвал:
- Өсвөр үеийн хүүхэд залуучуудын хувьд ” Та гэр бүлийн хүчирхийлэлийн талаар хэр мэдэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
- Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан нийтийн эргүүл хийгдэх юм.
- Согтууруулах ундааны хор уршиг, зохицгүй хэрэглээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлийн тухай видео шторк хийх уралдаан зарлагдах юм.
Аж ахуйн нэгж албан байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг тухайн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.