БОАЖСайдын 02 дугаар албан даалгаврыг биелүүлэх зорилгоор Өлгий сумын засаг даргын А/50 тоот захирамж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын удирдамжийн дагуу Өлгий сумын байгаль хамгаалагч нар тухайн багийн Засаг дарга, Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамт бүх багийн нутаг дэвсгэрээс малын цэг зэм болон ил задгай хог хаясан, муу ус асгасан айл өрхүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 5 багийн хэмжээнд хяналт шалгалт хийгдэж нийт 8 тонн малын сэг зэм болон бусад хог хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэж ажиллаж байна.