Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрд хийж бүтээсэн нөр их хөдөлмөрөө өндөрөөр үнэлүүлж, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ” ГАВЬЯАТ” цол хуртсэн Өлгий сумын зургаан ахмадыг Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х. Космос, Өлгий сумын Засаг дарга Х. Нурболат, Засаг даргын орлогч О. Ертай, Тамгын газрын дарга С. Жадыра нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Гавьяатууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.