Цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн улмаас хүчтэй салхи шуурга дэгдэх, цочир хүйтрэх зэрэг аюулт үзэгдлүүдийн улмаас цасан нуранги үүсэх, мал хариулж буй иргэд төөрч, осгох зэрэг эрсдэлүүд бий болж байгаа учраас дараах сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэж байна.
- Зудын нөхцөлд байгаа багуудад амьдарч буй бага насны хүүхдүүдийн нөхцөл байдлыг үнэлэн хараа хяналтгүй үлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
- Цаг агаарын таагүй нөхцөлд хүүхдээр мал хариулуулахгүй байх
- Зайлшгүй шаардлагатай хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээ харах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдээ дагуулан хөдөө орон нутаг руу зорчихгүй байх
- Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгүй байдлыг тогтмол шалгаж байх
- Хүүхдийн хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах