Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу жил бүрийн 06 дугаар сарын 01-нд Ерөнхийлөгчийн зарлигаар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгож урамшуулдаг байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Өлгий сумын засаг даргын тамгын газар нь 2024 онд “Эхийн алдар” одонгоор шагнагдах болзол хангасан эхчүүдийн баримт бичгийг 02 дугаар сарын 20-ос 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд хүлээн авах болсныг мэдэгдэж байна.
Бүрдүүлэх баримт бичгүүд:
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, /16 нас хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбарын хамтаар нотариатаар батлуулсан байх/
- Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/
- Эхийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
- Гурав хүртэлх үрчлэн авсан хүүхэдтэй бол үрчлэлтийн гэрчилгээ, үрчлэлтийн лавлагаа, үрчлэн авсан захирамжийн хамтаар ирүүлнэ