Усны суваг хаагдсан гэх шалтгааны улмаас Сагсай явах зам дагуу байрлалтай ногоон хашаан дахь модны ургалт нь удааширч улмаар хуурайшиж устаж үгүй болох магадлал өндөр болсон. Тиймээс Өлгий сумын засаг даргын тамгын газрын зүгээс Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр тус хашааг 2 худагтай болгож, услах ажлыг эрчимжүүлж байна. Мод усалгааны ажил хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгааг Өлгий сумын Засаг дарга Д.Есболат засаг даргын орлогч Х.Нурболаттай хамт газар дээр нь очиж хяналт хийлээ. “Одоогийн байдлаар 2 худгаар услан, энэ нь үр дүнд хүрвэл цаашлаад худгийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах болно” гэдгийг Өлгий сумын Засаг дарга онцолж байна.