Аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангаас зохион байгуулж буй “Байгууллага бүрийг номын булантай болгох” сарын аяны хүрээнд Өлгий сумын ЗДТГ номын булантай боллоо. Уг булангийн тусламжтайгаар ЗДТГ-ын албан хаагчид өөрт хэрэгтэй номыг аймгийн төв номын сангаас шууд захиалан унших бүрэн боломжтой боллоо.