Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, ЗДТГ-ын дарга Ч.Бахатжан, Өлгий сумын тамгын газрын мэргэжилтнүүд болон 13 багийн Засаг дарга нийгмийн ажилтнууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баян-Өлгий аймаг дахь улсын байцаагчаар шинээр томилогдсон Х.Болатбектэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар дараах хэд хэдэн асуудыг хэлэлцлээ. Үүнд:
Өлгий сумын хэмжээнд Ковид-19 халдварыг далимдуулж үнийн хөөрөгдөл бий болгосон зарим аж ахуй нэгж албан байгууллагуудаас судалгаа явуулсны үндсэн дээр арга хэмжээ авах.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан нүүрсний үнийг буулгах тал дээр ажиллах
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг буруулж дахин нэмэхгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллахаар боллоо.Уулзалтын үeэр Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат: ” Шинэ ажилд томилогдсон явдалд баяр хүргэе. Ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Бидний зүгээс хамтарч ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийллээ.