Өлгий сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 01-р сарын 20-ний өдрийн тогтоолоор аймгийн цагдаагийн газрын санаачлагаар “Цагдаагийн өргөн чөлөө” гудамжийг бий болгох шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар байгуулагдсаны 81 жилийн ойг тохиолдуулан Өлгий сумын нэгэн гудамжийг Цагдаагийн газрын нэрэмжит өргөн чөлөө болголоо. Өргөн чөлөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.