Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу 7 хоног бүрийн баасан гаригт Өлгий сумын ажилчдын хуралдаанаар нэг сэдвийн хүрээнд ажилчдад мэдлэг зөвлөмж хүргүүлэх уламжлалтай.
Энэ удаагийн хуралдаанаар Өлгий сумын улсын бүртгэгчид М. Роза, Х. Баатарбег нар Иргэний улсын бүртгэлийн тухай мэдээлэл өглөө.
Дашрамд хэлэхэд харьяалал харгалзахгүйгээр 10 төрлийн бүртгэлийн байгаа газраасаа авах боломжтой юм. Үүнд:
– Төрсний бүртгэл
– Гэрлэсний бүртгэл
– Гэрлэлт сэргээсний
– Иргэний байнга оршин суугаа газрын хаягийн
– Эцэг эх тогтоосны
– Нас барсны
– Иргэний үнэмлэхийн
– Биеийн давхцахгүй өгөгдлийн
– Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэл хамаарах юм.
Түүнчлэн иргэн та цахим иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг сайтаар шалгаж дуусгавар болсны дараа 30 хоногийн дотор дахин сунгуулна уу. Хэрэв хугацаандаа сунгуулаагүй тохиолдолд хууль журмын дагуу торгуулийн арга хэмжээ авагдах юм.