ӨНӨӨДӨР БУЮУ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ХАМТАРЧ ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нээлтийн арга хэмжээг Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Жадыра нар нээж эхлэв.
Тус арга хэмжээнд Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, Хоршооны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Лара, Өлгий сумын Засаг даргын Тамгын
газрын Жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Күнтуган нар оролцож Хоршооны ач холбогдол, Хоршоог хэрхэн байгуулах талаар болон Зээлийн батлан даалтын сангийн талаар мэдээллүүдийг өглөө.
Сургалтын үеэр аймгийн Монгол банк, Төрийн банк, Хаан банкны мэргэжилтнүүд ирж арилжааны банкуудаар дамжуулан Хоршооны малчин гишүүдэд олгогддог 50 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ, зээл авахад бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл хүргүүлж иргэдийн асуусан асуултад хариулав.
Мөн Шинэ Хоршоо хөдөлгөөний хүрээнд Өлгий сумын ЗДТГ-ын Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Айгерим, Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Оралган нар Эрчимжсэн мал аж ахуй, малын индексжүүлсэн даатгалын талаарх мэдээлэл болон Таримал хадлан, бэлчээр бий болгох талаарх мэдээллүүдийг малчин иргэдэд тус тус хүргүүлэв. Тус арга хэмжээнд 30 малчин иргэн хамрагдав.