УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Наранд аль болох бага яв
Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно👩🏾🤝👩🏾
Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
Шингэнийг аль болох ойр, ойрхон ууж байхыг онцгойлон анхааруулж байна.