Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/453 дугаар захирамжын дагуу Өлгий сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид холбогдох байгууллагын албан хаагч нартай хамтран хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд мэдээ мэдээлэл өгч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлж ажиллаж байна.