Өлгий сумд өнгөрөгч 7 дугаар сарын 18-ний өдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүд үерт өртсөн. Тус үерийн улмаас Өлгий сумын 12 дугаар багийн ард иргэдэд ихээхэн хохирол учирсан билээ. 12 дугаар багт аймгийн Онцгой байдлын газар болон ЗООНОЗ өвчин судлалын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран халдваргүйжүүлэлтийнажил хийгдэж байна.