Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг. Энэ дагуу 2021 оны мал тооллого өнөөдөр эхэлж байна. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Сонирхуулахад, 2020 оны жилийн эцэст Өлгий сумын мал сүргийн нийт дүн 34801 толгойд хүрсэн байна. Тухайлбал
- Адуун сүргийн тоо толгой 1754
- Үхэр 6816
- Тэмээ 54
- Хонь 8510
- Ямаа 17662 хүрч тоологдсон байна.