Тус өдөр Ковид-19 халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 7582 боллоо. Тухайн өдөр батлагдсан 2 тохиолдол 18-65 хүртэлх насны 2 иргэн байна. Эрүүл мэндийн байгууллагуудад 20, Ковид-19-ын эмнэлэгт 14 иргэн тус тус эмчлэгдэж байна. Ковид 19-ын эмнэлэгт байгаа 14 иргэнээс 13 иргэний биеийн байдал хүндэвтэр, 1 иргэний биеийн байдал маш хүнд байна.