Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь нутгийн ихэнх хэсгээр -24…-30°C хүйтэн байдаг ба энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд 2–6 мм цас ордог бол энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоног болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.