Сүүлийн 24 цагийн байдлаар Өлгий сумын хэмжээнд Ковид-19 халдварын 5 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 7558 боллоо. Эрүүл мэндийн байгууллагад 49, Ковид-19-ын эмнэлэгт 32 иргэн гэрийн эмчилгээнд 3 иргэн тус тус эмчлэгдэж байна. Ковид-19-ын эмнэлэгт эмчлэгдэж байгаа 32 иргэнээс 24 иргэний биеийн байдал хүндэвтэр, 8 иргэний биеийн байдал хүнд байна. Эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байгаа 49 иргэнээс 2 нь хүүхэд. Ковид-19 халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдахыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас уриалж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт ард иргэдэд зөвлөгөө өгөх 70422953, 94944903 дугаарын утасууд ажиллаж байна.