Өлгий сумын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар Ковид-19 халдварын 1 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 7590 хүрлээ. Тухайн өдөр батлагдсан 1 тохиолдол 18-65 хүртэлх насны иргэн байна. Эрүүл мэндийн байгууллагад 29 /хүүхэд 5, жирэмсэн эх 1/ Ковид-19-ын эмнэлэгт 21 иргэн / хүүхэд 3, жирэмсэн эх 1/ гэрийн эмчилгээнд 1 иргэн тус тус эмчилгээ хийлгэж байна. Ковид-119 халдварын эмнэлэгт байгаа 21 иргэнээс 19 иргэний биеийн байдал хүндэвтэр, 2 иргэний биеийн байдал хүнд байна. Эрдэмтэн судлаачид Ковид-19 халдварын дархлаа тогтоох 3-р тунгийн вакцин тариулсан хүний Омикрон халдвар авах магадлал маш бага гэсэн судалгааг гаргасан байна. Тиймээс та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ омикрон халдвараас хамгаалж 3-р тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.