Коронавирусний шинэ хувилбар “омикрон” дэлхийн 50 улс орон, АНУ-ын 19 муж улсад илрээд байна. “Энэ хувилбар нь маш олон мутацитай бөгөөд одоогоор тодорхой болоод буй мэдээллээс үзэхэд дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна” гэж ДЭМБ мэдээлжээ. Дэлхийн улс орнуудын судлаачид уг хувилбар делта хувилбарыг бодвол шинж тэмдэг зөөлөн байдлаар илэрдэг, агаар туслын замаар хурдацтай тархдаг ба энгийн ханиад шиг хуурай ханиалгах, халуурах,шөнийн цагаар хөлрөх болон бие янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг гэх анхан шатны судалгааг гаргажээ.