Өнөөдөр Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев , ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбек , Мэргэжлийн хяналтын газрын байцаагч М.Азамат болон Өлгий сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд “Хотгор” нүүрсний уурхайн компанийн удирдлагууд болон нүүрс тээврийн жолооч нарыг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан нүүрсний үнийн хөөрөгдөлийн асуудалын талаар хэлэлцлээ.ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбекийн хэлснээр Аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/719 захирамжаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хяналт шалгалтын үед хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.Үүнд:
Нүүрсний жинг хэмжиж өгөхгүй байгаа,
Нүүрсний үнэ хэт өндөр
Нүүрсний уурхайд очсон жолооч нар 4-5 хонож байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн мөн
Хотгор багийн жолооч нарт давуу байдал бий болгох / бүхэл нүүрс ачих, дараалалгүй оруулах/ зэрэг асуудлыг хөндлөө.Нүүрсний үнэ өсөх болсон шалтгааныг бензин, шатахуун тосны үнэ болон уурхайгаас аймаг хүртэл замын асуудал хүнд байгаа техникийн сэлбэг 2-3 дахин нэмэгдсэн зэрэг зүйлс нөлөөлсөн гэдгийг жолооч нар дурьдаж байна. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын уурхай дахь дарааллыг үнэн зөвөөр хувиарлах
09 дүгээр сарын 27-оос 10-сарын 7 хүртэл хөрс хуулалт хийх тул шагал нүүрс гаргах
Бүхэл нүүрсний үнэ 95000, шагал нүүрсний үнийг 85000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх
Нүүрсийг худалдахдаа хэмжиж өгөх
Хотгор уурхайн замыг засаж, сайжруулах талаар арга хэмжээ авах шийдвэрүүдийг тус тус гаргалаа.Дашрамд дурьдахад Баян-Өлгий аймгийн айл өрх, албан байгууллагууд жилд ойролцоогоор 75000 орчим тонн нүүрс түлдэг байна. Өнөөдрийн байдлаар тус нүүрсний 40000 орчим тонныг бэлдсэн байна.