2024 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
Бүртгүүлэгчид биедээ авч ирэх зүйлс:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. 3*4 хэмжээтэй 2% зураг /цэргийн үүрэгтний үнэмлэх шинээр авах бол/
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон хугацаанд цэрэг татлагадаа хамрагдана уу. Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг иргэд та бүхэндээ уриалж байна.