Аймгийн Засаг даргын Тамгын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хог биш баялаг НҮТББ хамтран Баян-Өлгий аймгийн 340 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан “ЭХ ДЭЛХИЙ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтын гол зорилго нь дэлхийн хог хаягдлын өнөөгийн байдал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эх дэлхийгээ хайрлах, хог хаягдлыг ангилан хаяхад хэвшихэд оршиж байна.