Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргаж, дүн шинжилгээ хийж эрсдэлийн түвшин тогтоох, эрсдэлт нөхцөлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Өлгий сумын багийн Засаг дарга нар нийгмийн ажилтнуудын хамт Аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүдтэй хамтран судалгааны ажлыг зохион амжилттай зохиоон байгууллаа.
Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн тоог багасгах, хамтарсан багийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагуудын түвшинд мэдээлэл солилцох, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааны дүнг авч хэлэлцэх, цаашид хүргэх хариу үйлчилгээг төлөвлөх зэрэг асуудлууд хэлэлцэгдэв.