Өнөөдөр Өлгий сумын багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, тус хуралд Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Космос, Өлгий сумын ЗД-ын орлогч Х.Нурболат, 1,8 багийн Засаг дарга нар болон баг хариуцсан эмч, хэсгийн байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч мөн аймаг, сумын төлөөлөгч нар оролцож, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, ард иргэдийн санал бодлыг сонсон асуусан асуултад нь зохих хариултыг нь өгч ажиллаа.
Ард иргэд 2023 онд багуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хэлж, өнгөрсөн онд багуудад хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сайшааж байлаа. Багийн засаг дарга нарын нэг жилд хийсэн ажлын тайланг хангалттай гэж үзэж, цаашид ажлын амжилт хүсэв.