Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас Наурызын баярыг тохиолдуулан “ЭРҮҮЛ ОРЧИН, ТОХИЛОГ ХОТОД АМЬДАРЦГААЯ” аяныг зохион байгууллаа. Уг аянд Өлгий сумын хэмжээний бүх төрийн байгууллагууд хамрагдаж Өлгий хотоос гарах 6 чиглэлд түүнчлэн байгууллагынхаа гадна талын 50м хүртэлх газарт их цэвэрлэгээний ажлыг хийлээ. Цэвэрлэгээний ажилд Өлгий сумын ЗДТГ-ын ажилчид идэвхтэй хамрагдлаа.