Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирийн санаачлагаар Улсын төсвөөс Өлгий сумын Хот тохижуулах албаны Парк шинэчлэлтээр нийлүүлсэн машин техникүүдийг өнөөдөр төв талбайгаас хүлээлгэж өгөх ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир аймгийн Засаг дарга Х.Арман , Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Д.Есболат нар оролцож түлхүүр гардуулах ёслол боллоо.
Үүнд: Ачих түрэх трактор ( Ковш ) , хог ачих өөрөө буулгагч машинууд , 3тн-ы даацтай өргөх , буулгах машин (кран) , тарих модны нүх ухах бага оврын трактор , усны машин зэрэг
10 ш машин техник хүлээж авлаа.
Үүний зэрэгцээ ногоон бүсүүдийн модон хашааг төмөр хашаагаар сольж нийтийн эдэлвэрийн газар болон орон сууцнуудад тавигдах 50ш бункер нийлүүлж Өлгий хотын хөгжил , ард иргэдийн цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг анхаарч Хот тохижуулах албаны ажлыг дэмжиж байгаад нь Хот тохижуулах албаны хамт олноос баярлаж , талархсанаа илэрхийлэж байна.
Т.Аубакир гишүүний цаашдын ажил хөдөлмөрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !!!