Коронавирусийн шинэ хувилбар: Дельта Хүн төрөлхтөн коронавирустай нүүр тулснаас хойш 1.6 жилийг ардаа үджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам вирус хувьсан өөрчлөгдөж, хүчирхэгжсээр л. ДЭМБ-аас Их Британийн хувилбарыг альфа, Өмнөд Африкийн хувилбарыг бета, Бразилийн хувилбарыг гамма, Энэтхэгийн мутацлагдсан хувилбарыг дельта хэмээн нэрлэсэн бөгөөд дельта хувилбарыг хамгийн аюултай хэмээн үзжээ.Дельта хувилбар гэж юу вэ? Энэ хувилбар нь Энэтхэгт өнгөрсөн оны 10-р сард анх бүртгэгдсэнээс хойш Энэтхэг төдийгүй дэлхийн 80 гаруй оронд тархаад байгаа юм. Энэхүү хувилбарыг хараахан бүрэн гүйцэд судлаагүй ч хүний биед хурдан нэвтэрч, дархлааны зарим хариу урвалаас зугтах чадвартайг тогтоожээ. Тус хувилбар тархсан тохиолдолд хүн амын 83%-ийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох гэнэ. Вакцинууд дельтагаас хамгаалж чадах уу? АстраЗенека: Дельтагаас 60%, бусад хувилбараас 74% Спутник: Дельтагаас 90%, бусад хувилбараас 92% Пфайзер: Дельтагаас 88%, бусад хувилбараас 91% хамгаалах чадвартай нь тогтоогдсон байна. Зайлшгүй мэдэх нэг зүйл. Дельтагаас гадна “Дельта нэмэх” хэмээх шинэ хувилбар бүртгэгдсэн бөгөөд вакцинд илүү тэсвэртэй, халдварлах чадвар өндөртэй юм. Хэдий манайд тархаагүй ч цаг хугацааны л асуудал. Энэ дайнд ялж гарахын тулд бидний хийж чадах цорын ганц зүйл бол маскаа зүүж, дархлаагаа дэмжин, дэглэмээ сайтар барих л юм шүү дээ.