Өлгий сумын төвд устгаж үгүй болсон геодезийн байнгын цэгүүдийг дахин хэмжилт хийж тогтоох ажлыг Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр Инженер геодези ХХК-ийн Геодези-геоматик грууп гүйцэтгэсэн байна. Өлгий сумын архитектур гүйцэтгэлийн компаны төлөөлөл болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажлыг хүлээн авах комисст ажиллалаа. Геодези зураг зүйн тухай хуулийн 10.2 дугаар заалтыг үндэслэн 20 ш геодезийн байнгын цэгийг төрийн хамгааллатанд авах ажилд оролцлоо. Ард иргэдэд геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устаж гэмтэхээс сэргийлэхийг уриалж байна.