Аймгийн Засаг даргын удирдах ажилтны шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран зохион байгуулж буй “ХОГГҮЙ ЦЭМЦГЭР ӨЛГИЙ” аяны хүрээнд бүх аж ахуйн нэгж албан байгууллагууд 2022 оны 02-р сарын 18-ний өдрөөс эхлэн Баасан гариг бүр өөрийн эзэмшлийн 50м хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэхийг уламжлал болгон зохион байгуулж байхыг уриалсан билээ. Тус аяны хүрээнд өнөөдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид байгууллагын ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэлээ. Иргэн, аж ахуйн нэгж албан байгууллагын ажилтан та бүхнийг энэхүү аянд нэгдэж Баасан гариг бүр өөрийн эзэмшлийн 50м хүртэлх газрыг цэвэрлэхийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас уриалж байна.