Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь -17..-23°С хүйтэн байдаг ба энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд 0-3 мм цас ордог бол энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна