Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Өлгий сумын 1567 өрх 44484 толгой мал тоолуулсан байна. Нийт тоологдсон мал сүргээс адуу 2609, үхэр 8467, тэмээ 270, хонь 12140 бөгөөд хамгийн их тоологдсон ямаа 20998 хүрчээ. Малчид малаа тоолуулах нь хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.