1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосугай.2. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай. 2.1. Соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн Соёл, урлагийн газар (К.Бекжан), Биеийн тамир, спортын газар (Х.Хайнар), холбогдох бусад аж ахуй нэгж байгууллагуудад; 2.2. Энэ захирамжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэхийг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс (М.Адилбиш), сумдын Засаг дарга нарт. 3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Ө.Танат), аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Б.Нургулан), сумдын Засаг дарга нар, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар (Б.Мухамед)-т тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ
Related Stories
August 30, 2024