Онцгой байдлын ерөнхий газраас 2024 оны 03-р сарын 22-ны өдөр ирүүлсэн 2/628 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339,340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” , “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн хэрэгжилтийг тус тус хангах хүрээнд сургалт, дадлагыг улсын хэмжээнд 2024 оны 3 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар зохион баигуулж байна.
Тус дадлага сургуулалтад Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн бүрэн оролцож бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.