БОАЖ-ын сайдын 2023 оны 02-р сарын 28-ны өдрийн албан даалгаврын дагуу Монголд Зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны сэг, зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор халдваргүйтэх болон устгах, булшлах үйл ажиллагааг Өлгий сумын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн багуудаар зохион байгуулж байна. Сэг, зэм булшлах ажилд Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас хувиар гаргаж багийн Засаг дарга болон Өлгий сумын Хот тохижуулах албаны ажилтнуудыг 3 дах өдрөө бүрэн хамруулан ажиллаж байна. Эхний 3 өдрийн байдлаар нийт 6 тонн гаруй малын сэг, зэм болон эзэнгүй хог хаягдалыг зориулалтын газарт булж ажиллалаа.