Өлгий сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан өнгөрөгч баасан гаригт буюу 2023.04.07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаан тухайн өдрийн 14:00 цагт 60%-ийн ирцтэйгээр эхэлж нийт 5 төрлийн асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
– Өлгий сумын хог хаягдлын хураамжийг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
– ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хийж хэрэгжүүлэх зарим төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
– Нэрэмжит гудамж бий болгох
– Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох
– Өлгий сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай